• facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
  • youtube
 cpa banner

Түншлэлийн маркетингийн хэрэгслүүд

Та Vantage Partners-ийн тусламжтайгаар түншлэлийн маркетингийн бизнесээ өргөжүүлэхэдээ ашиглаж болох манай банкны маркетингийн хэрэгслүүдэд хандах онцгой эрхийн эзэн болоорой.

Манайх хамгийн сүүлийн үеийн онлайн маркетингийн чиг хандлагыг ахиулахын тулд үргэлж шинэчлэгдэж байдаг, салбартаа хамгийн сайн хувиргах чадвартай гэгддэг маркетингийн хэрэгсэлтэй гэдгээрээ бахархдаг.

Манай бүх хуудас болон дижитал баннерууд нь CellXpert болон Vantage IB порталаар дамжуулан хялбархан хандах боломжтой учраас та цаг алдалгүй кампанит ажлаа эхлүүлэх боломжтой.

  • Онлайн баннерууд

    Төрөл бүрийн формат, хэмжээ бүхий HTML5 болон статик баннеруудын давуу талыг ашиглан, брэндийн нэр хүндийг нэмэгдүүлээрэй.

  • Landing Pages

    Манай мэргэжлийн түвшинд хийгдсэн сурталчилгааны хуудсуудын тусламжтайгаар харилцагчдын сонирхлыг татаж, тэднийг амжилттай зуучлаарай.

  • Брэндийн хөшүүрэг

    Видео, товхимол зэрэг олон төрлийн лого формат, брендийн материал зэргийн тусламжтайгаар Vantage-ийн нэр хүндийг өөрийн амжилтын хөшүүрэг болгон ашигла.

Түгээмэл асуултууд

  • 1

    Зар сурталчилгааны талаарх заавар байдаг уу?

    Ерөнхий зарчим

    · Шударга, ойлгомжтой, бусдыг төөрөгдүүлэхээргүй мэдээллийг ашиглах. Vantage-ийн өмнөөс эсвэл нэрийг нь барин ямар нэгэн амлалт, санал, баталгаа бүү өг. Хэзээд бодит бус хүлээлт үүсгэж болохгүй. Үндэслэлгүй мэдэгдэл бүү хий, хэрэв тийм мэдэгдэл харвал бүү ашигла.

    · Үнэмлэхүй биш харин тэнцвэртэй мэдэгдлийг өгөх - давуу болон сул талуудыг ямагт хамтад нь дурддаг байх.

    · Үнэн зөв, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ашиглах - бодит нотлох баримтаар баталгаажуулах боломжгүй л бол мэдэгдэл бүү хий.

    · Арилжаатай холбоотой аливаа эрсдэлийн талаар харилцагчдад ямагт анхааруулж, хэрэгтэй үед татгалзах санал оруулахаа мартуузай.

    · Vantage-ийн урамшуулал, тэмцээн гэх мэттэй холбоотой НӨХЦӨЛ хэсгийг үздэг байх.

    · Өөрийн Vantage-тэй холбоо бүхий харилцаагаа үргэлж ил тод байлга.

    · Хэрэв танд ямар нэгэн эргэлзээ байвал бүртгэлийн менежертэйгээ холбогдож нэмэлт тусламж авна уу.

  • 2

    Би өөрийн хувийн сурталчилгааны материас ашиглаж болох уу?

    Тийм ээ, та өөрийн хувийн сурталчилгааны материалыг чөлөөтэй ашиглах боломжтой.

    Vantage-ын түншүүдтэй хамтран бизнесээ сурталчлахдаа та манай маркетингийн ерөнхий зарчмыг дагаж мөрдөөрэй. Үүнд үндэслэлгүй ашгийн амлалт өгөхгүй байх, хэзээ ч Vantage-ийн дүр эсгэн, зөвшөөрөлгүй арилжааны зөвлөгөө өгөхгүй байх зэрэг багтана. Хэрэв та өөрийн хувийн сурталчилгааны материалд итгэлгүй байгаа бол материалаа ашиг болох талаар манай төлөөлөгчдийн аль нэгэнд хандаарай.

  • 3

    Би хаанаас илүү их сурталчилгааны материал болон бүтээлүүдийг авч болох вэ?

    Ерөнхийдөө таны сонгосон кампанит ажилд тулгуурлан баннерууд нь өөр өөр байдаг.

    CPA-ын түншүүдийн хувьд CellXpert платформ руу нэвтэрч, эхлээд кампанит ажил, дараа нь үзэх/хайх дээр дарж ашиглахыг хүсэж буй кампанит ажлаа хайж, сонгоно. Өөрийн хүссэн баннер болон хэмжээг сонгоод сайт дээрээ оруулаарай.

    IB-ийн хувьд, маркетингийн материал авахын тулд Бүртгэлийн менежертэйгээ холбогдоорой.

  • 4

    Зайлсхийх хэрэгтэй ямар нэг маркетингийн аргууд байдаг уу?

    Бидэнд Vantage Partners-тэй хамтран бизнесээ сурталчлахдаа дагаж мөрдөх ёстой маркетингийн энгийн удирдамжууд байдаг бөгөөд үүнд үндэслэлгүй ашгийн амлалт өгөхгүй байх, хэзээ ч Vantage-ийн дүр эсгэн, зөвшөөрөлгүй арилжааны зөвлөгөө өгөхгүй байх зэрэг багтана.

    Хэрэв танд ямар нэг эргэлзээ байгаа бол манай найрсаг Vantage төлөөлөгчдийн нэгтэй нь ярилцаарай.

Таньд асуулт байна уу?
Холбоо барих

Хэрэв танд асууж, лавлах зүйл байгаа бол энэ хэсэгт байгаа маягтыг бөглөнө үү. Эсвэл [email protected] гэх хаягаар бидэнтэй шууд холбоо барина уу. Дараагаар нь манай бүртгэлийн менежерүүдээс тантай удахгүй холбогдох болно.

"*" indicates required fields

Hidden
Hidden
Hidden
Hidden
Hidden